Элчин сайдуудыг томилуулах тухай саналыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Бүгд Найрамдах Индонез Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ш.Батцэцэг, Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ч.Сосормаа
Мэдээллийн алба

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Бүгд Найрамдах Индонез Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ш.Батцэцэг, Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ч.Сосормаа нарыг томилуулах тухай асуудлыг хэлэлцэн дэмжээд энэ тухай саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтлоо. Жакарта, Бразилиа хотод Элчин сайдын яам нээн ажиллуулах асуудлыг өнгөрсөн оны тавдугаар сард чуулганаар хэлэлцэн шийдвэрлэж, 43 дугаар тогтоол гаргасан. Энэ шийдвэрийн дагуу Жакарта, Бразил дахь элчин сайдын яамыг нээн ажиллуулахаар боллоо. Бүгд Найрамдах Индонез Улс, Холбооны Бүгд Найрамдах Бразил улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг томилуулж, эдийн засаг, худалдаа, соёл, боловсрол болон бусад салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн элчин сайдын түвшинд идэвх санаачилгатай, өргөн цар хүрээтэй үйл ажиллагааг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзлээ.


















