“Элэг бүтэн хөвсгөлчүүд” аянд 13 сая төгрөг цугларчээ
Тус аяны 14 хоногийн хугацаанд байгууллага, иргэд, ААН-үүд идэвхтэй оролцож 13 сая төгрөгийн хандив хуримтлуулжээ.
Мэдээллийн алба

“Ковид-19” цар тахлын эрсдлээс иргэдээ хамгаалахын төлөө цаг наргүй зүтгэж байгаа төрийн албан хаагчдад туслах зорилгоор УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан "Элэг Бүтэн Хөвсгөлчүүд" хандивын аяныг эхлүүлжээ.
Тэрбээр энэ аянд 10 сая төгрөг хандивласан бөгөөд “Мөрөндөө сайхан амьдарцгаая” ТББ-аас байгууллага, иргэдийг ч уриалан ажилласан байна.
Тус аяны 14 хоногийн хугацаанд байгууллага, иргэд, ААН-үүд идэвхтэй оролцож 13 сая төгрөгийн хандив хуримтлуулжээ.
Үүнээс 8,8 сая төгрөгийн маск, хамгаалалтын хувцас хэрэгсэл, шатахууны талон, шаардлагатай тоног төхөөрөмжийг Хот тохижилт үйлчилгээний төв, Өрхийн ЭМТ-үүд, аймгийн МХГ, Мөрөн сумын ЗДТГ-т гардуулсан байна.
Мөн Хот тохижилт үйлчилгээний төвийн ажилтнуудад иж бүрэн ажлын хувцас, Өрхийн ЭМТ-үүдэд шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл, маск, шатахууны талоны хандивыг Мөрөн сумын удирдлагуудад хүлээлгэн өглөө.


















