Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Элэг бүтэн Монгол" хөтөлбөрийг эрчимжүүлнэ

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын удирдах ажилтны ээлжит шуурхай хурал өнөөдөр боллоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Элэг бүтэн Монгол" хөтөлбөрийг эрчимжүүлнэ
"Элэг бүтэн Монгол" хөтөлбөрийг эрчимжүүлнэ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын удирдах ажилтны ээлжит шуурхай хурал өнөөдөр боллоо. Тус хурлаар 2019 оны эхний найман сарын байдлаар элэгний В, С вирусын илрүүлэг, үзлэгийн байдалд хийсэн дүн шинжилгээ, хүүхдийн тусламж, үйлчилгээнд хийсэн дэмжлэгт хяналт, эх барих, эмэгтэйчүүдийн тусламж, үйлчилгээнд анхаарах зарим асуудал, эрүүл мэндийн байгууллагуудын томуу, томуу төст өвчний үеийн бэлэн байдлыг хангах ажлын явц болон бусад томоохон асуудлын талаар холбогдох хэлтсүүдийн зүгээс мэдээлэл хүргэлээ.

Энэ хүрээнд НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар эмнэлгүүдийн үйл ажиллагаатай холбоотой тулгамдсан асуудал, авч хэрэгжүүлж байгаа ажлын үр дүн, зохион байгуулалтын цар хүрээ, үүрэг даалгаврын хэрэгжилтийн талаар харьяа эрүүл мэндийн байгууллагын дарга нартай санал солилцлоо.

Шуурхай хурлын төгсгөлд томуу, томуу төст өвчний үеийн бэлэн байдлыг хангах ажлын төлөвлөгөөг эцэслэн ирүүлэх, “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэн элэгний В, С вирусын үзлэг, шинжилгээ, эмчилгээний хамрагдалтыг нэмэгдүүлэх, жирэмсний хяналтын нэг цэгийн үйлчилгээний журмын хэрэгжилтэд дэмжлэгт хяналт хийх, эрүүл мэндийн байгууллагуудын орчны аюулгүй байдлыг хангах тал дээр анхаарч ажиллахыг эмнэлгийн удирдлагуудад даалгалаа.

Эх сурвалж: НЭМГ

Хуваалцах