Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Элэг шилжүүлэн суулгах мэс заслыг Монгол эмч нар бие даан хийнэ

Монгол эмч нар анх удаа элэг шилжүүлэн суулгана. Тодруулбал, ЭХЭМҮТ-ийн эмч, сувилагчдын бүрэлдэхүүн бүхий Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийнхан хүүхдэд элэг шилжүүлэн суулгахаар бэлтгэл ажлаа базааж байгаа аж.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Элэг шилжүүлэн суулгах мэс заслыг Монгол эмч нар бие даан хийнэ
Элэг шилжүүлэн суулгах мэс заслыг Монгол эмч нар бие даан хийнэ. Зураг: МҮОНРТ

Монгол эмч нар анх удаа элэг шилжүүлэн суулгана. Тодруулбал, ЭХЭМҮТ-ийн эмч, сувилагчдын бүрэлдэхүүн бүхий Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийнхан хүүхдэд элэг шилжүүлэн суулгахаар бэлтгэл ажлаа базааж байгаа аж.

Мэс заслыг энэ сарын 20-ны өдрүүдээр хийхээр төлөвлөж байгаа бөгөөд орчин үеийн стандарт хангасан тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдаад байна.

Уг мэс заслыг анх 2011 онд манай эмч нар БНСУ-ын “Асан” анагаах ухааны төвийн эмч нартай хамтарч хийснээс хойш монгол, солонгос эмч нар 11 хүнд элэг шилжүүлэн суулгаад байгаа юм.

Харин энэ удаагийн мэс засал Монгол эмч, сувилагчид бие даан хийх гэж буйгаараа онцлогтой.

Түлхүүр үг:Элэг шилжүүлэн суулгах мэс заслыг Монгол эмч нар бие даан хийнэ
Хуваалцах