Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Элэгний эмч нар ирнэ

Манай улсад ирэх наймдугаар сард Энэтхэгээс элэгний эмч нар ирж, иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Элэгний эмч нар ирнэ
Элэгний эмч нар ирнэ. Зураг: МҮОНРТ

Манай улсад ирэх наймдугаар сард Энэтхэгээс элэгний эмч нар ирж, иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ. Сүүлийн жилүүдэд манай улсад элэгний өвчлөл, хавдар эрс ихсэж буйтай холбогдуулан Энэтхэг улсын Дели хотын “Сир Ганга Рам” эмнэлгийн элэг шилжүүлэн суулгах тасгийн эрхлэгч, Элэг цөс нойр булчирхайн мэс заслын тэнхмийн эрхлэгч, Мэс заслын зөвлөх эмч Профессор Намиш Мехта нар хүрэлцэн ирэхээр болжээ.

Ийнхүү элгээ эмчлүүлэхээр Энэтхэг улсыг зорих болсон иргэдийн хувьд эдгээр эмч нарыг эх орондоо ирэх үеэр нь үзүүлж, заавар зөвлөгөө авах боломж бүрдэж буй юм. Энэтхэгийн “Сир Ганга Рам” эмнэлэгт манай улсаас 20-оод өвчтөн зорин очиж, эмчлүүлж байсан аж.

Түлхүүр үг:эрүүл мэнд
Хуваалцах