Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Элэгний С вирусийн эмийг ирэх 11 дүгээр сард оруулж ирнэ

Манай улсад элэгний С вирусийг эмчлэх, 98% эдгэрэлтэй “Харвони” эмийг оруулж ирэх бэлтгэл хийгдэж байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Элэгний С вирусийн эмийг ирэх 11 дүгээр сард оруулж ирнэ
Элэгний С вирусийн эмийг ирэх 11 дүгээр сард оруулж ирнэ. Зураг: МҮОНРТ

Манай улсад элэгний С вирусийг эмчлэх, 98% эдгэрэлтэй “Харвони” эмийг оруулж ирэх бэлтгэл хийгдэж байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан. Үүнтэй холбоотойгоор эмийг чухам хэзээ оруулж ирэх талаар иргэд ихээхэн сонирхож байгаа. Харин Эрүүл мэнд, спортын яамнаас өгсөн мэдээллээр тус эмийг ирэх 11 дүгээр сарын дундуур оруулж ирэх юм байна.

“Харвони” эмийг энэ оны тавдугаар сард эмийн бүртгэлд бүртгэсэн бөгөөд зах зээл дээр нэг курс нь 94 мянган ам.доллараар борлуулагддаг эмийг 1200 доллараар Монголд борлуулахаар болсон юм. Тус эмийг оруулж ирэх болсонтой холбогдуулан улсын хэмжээнд хот хөдөөгийн 140 эмч мэргэжилтнийг хоёр удаагийн сургалтад хамруулж батламжийн дагуу гэрээ хийсэн байна. Түүнчлэн иргэдийг лабораториудад тодорхой төлбөртэйгээр С вирус тоолох шинжилгээнд хамруулаад байгаа аж.

Харин хөдөө орон нутагт шинжилгээ хийх боломжгүй тул орон нутгийн иргэд Улаанбаатарт ирж батламжлагдсан лабораторид шинжилгээ өгнө. Шинжилгээний төлбөр тухайн эмнэлгээс хамаарч 90 мянгаас 180 төгрөгийн үнэтэй байх аж. Мөн шинжилгээгээ хийлгэсэн бол орон нутагтаа эмчийн хяналтаа хийлгэх боломжтой юм.

Нэмж мэдээлэхэд, Элэгний С вирусийн эмийг албан ёсоор сонгогдсон 22 эмийн сангаар борлуулахаар төлөвлөж байна.

Хуваалцах