Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Элэгний С вирусыг эмчлэх Ледвир эмийг оруулж иржээ

Ледвир эм нь АНУ-ын Mylan компанийн бүтээгдэхүүн аж. Өөрөөр хэлбэл, "Харвони" болон Ледвир бүтээгдэхүүн нь хоорондоо адил нэг лицензтэй эм юм байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Элэгний С вирусыг эмчлэх Ледвир эмийг оруулж иржээ
Элэгний С вирусыг эмчлэх Ледвир эмийг оруулж иржээ. Зураг: МҮОНРТ

Манай улсад элэгний С вирусыг эмчлэх Ledvir/Ледвир/ эмийг оруулж ирэхээр болжээ. ЛЛедвир эм нь АНУ-ын Mylan компанийн бүтээгдэхүүн аж. Өөрөөр хэлбэл, "Харвони" болон Ледвир бүтээгдэхүүн нь хоорондоо адил нэг лицензтэй эм юм байна.

Mylan компани нь АНУ-ын “Gilead Sciences” компанитай технологи шилжүүлэх гэрээг 2014 оны есдүгээр сард байгуулж уг гэрээний дагуу "Gilead Sciences" компани нь элэгний С вирусын эмчилгээний эмүүд болох ХАРВОНИ, СОВАЛДИ эмийг АНУ-ын Mylan компанийн Энэтхэг улс дахь салбарт үйлдвэрлэх бүрэн эрхийг өгсөн байна. Ledvir бүтээгдэхүүний үйлдвэрлэгч "Mylan Pharmaceutical" компанийн хувьд 30.000 ажилтантай, 39 салбар үйлдвэртэй, дэлхийн 145 улсад эмийн бүтээгдэхүүн нийлүүлдэг, дэлхийн шилдэг компаниудын нэг ажээ.

Өнөөдөр Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа Дэлхийн Элэг шилжүүлэн суулгах холбооны ерөнхийлөгч, доктор Майкл Чарлтон, АНУ-ын “Mylan Limited” компанийн Зүүн Өмнөд Азийг хариуцсан захирал Четэн Бангера, “Монгол Эм Импэкс” компанийн захирал н.Болормаа нарыг хүлээн авч уулзаж элэгний С вирусыг эмчлэх Ледвир бүтээгдэхүүний талаар ярилцсан юм.

Монгол Эм Импэкс Концерн дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн үйлдвэрлэгчдийн эмчилгээний өндөр үр дүнтэй дээрх эмийг оруулж ирэх албан ёсны борлуулагчаар ажиллах юм байна. Элэгний С вирусыг эмчлэх энэ эм нь 750 доллараар борлуулагдах бөгөөд Монгол дахь албан ёсны нээлтийн ажиллагаа өнөөдөр болно.

Эх сурвалж: Эрүүл мэнд, спортын яам

Хуваалцах