Элэгний С вирусын эмийн үнийг хөнгөлжээ
Энэ нь хорт хавдар, нас баралтын голлох шалтгаан болж байгаа тул иргэдэд төрөөс хэрхэн анхаарал хандуулж, дэмжлэг үзүүлэх талаар Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл анхдугаар хуралдаанаараа хэлэлцэж, дараах шийдвэрийг гаргалаа.
Мэдээллийн алба

Монгол Улсад 400 орчим мянган иргэн элэгний С вирусын халдвар, өвчлөлтэй байна. Энэ нь хорт хавдар, нас баралтын голлох шалтгаан болж байгаа тул иргэдэд төрөөс хэрхэн анхаарал хандуулж, дэмжлэг үзүүлэх талаар Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл анхдугаар хуралдаанаараа хэлэлцэж, дараах шийдвэрийг гаргалаа.
Засгийн газрын хуралдаанаас элэгний С вирусыг устгадаг таван төрлийн эмийн үнэд хайрцаг тутамд 210 мянган төгрөгөөр хөнгөлөлт үзүүлэх, санхүүжилтийг Нийгмийн даатгалын сангаас гаргах зохицуулалт хийхээр шийдвэрлэснийг НДҮЗ-ийн хурлын тогтоолоор албажуулж, хэрэгжүүлэх бололцоог бүрдүүллээ.
340-720 мянган төгрөгийн үнэтэй, өөр өөр улсад үйлдвэрлэгдсэн ч үйлчилгээ нь ижилхэн таван төрлийн эмийн нэг хайрцагт 210 мянган төгрөгөөр тооцож хөнгөлөлт олгоно.


















