Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Элэгний В вирусын халдвараас сэргийлж, вакциндаа хамрагдаарай

Хэрэв та элэгний В, С вирустэй эсэхээ мэдэхгүй байгаа бол "Элэг бүтэн Монгол" үндэсний хөтөлбөрийн хүрээнд өөрийн харьяа сум болон өрхийн эмнэлэгт хандаж,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Элэгний В вирусын халдвараас сэргийлж, вакциндаа хамрагдаарай
Элэгний В вирусын халдвараас сэргийлж, вакциндаа хамрагдаарай. Зураг: МҮОНРТ

Хэрэв та элэгний В, С вирустэй эсэхээ мэдэхгүй байгаа бол "Элэг бүтэн Монгол" үндэсний хөтөлбөрийн хүрээнд өөрийн харьяа сум болон өрхийн эмнэлэгт хандаж, илрүүлэг шинжилгээнд хамрагдаарай. Мөн В вирус илрээгүй бол ХӨСҮТ-ийн Сайн дурын дархлаажуулалтын кабинетэд хандан урьдчилан сэргийлэх вакцин хийлгэх боломжтой юм.

15-16 жилийн баталгаатай элэгний В вирусийн эсрэг вакциныг "Заавал хийх дархлаажуулалтын үндэсний товлол"-ын дагуу дөнгөж төрсөн нярайд 24 цагийн дотор хийдэг байна.

Сайн дурын дархлаажуулалтад бүх насныхан хамрагдах боломжтой бөгөөд нийт гурван тун вакцин /нэг хүн тун нь 5,000 төгрөг/ хийлгэснээр В вирусын халдвараас сэргийлж чадна. ХӨСҮТ-ийн амбулаторийн 114 тоотод хийж буй В вирусын эсрэг вакцинд хамрагдахдаа эрт илрүүлэг шинжилгээний хариугаа авч очно уу.

Хуваалцах