Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Элэгний вирусын эсрэг вакциныг эх орондоо үйлдвэрлэх боломжтой боллоо

Сүүлийн 10 гаруй жил үйл ажиллагаа нь зогсоод байсан Биобэлдмэлийн үйлдвэрийг эргэн ашиглалтад орууллаа.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Элэгний вирусын эсрэг вакциныг эх орондоо үйлдвэрлэх боломжтой боллоо
Элэгний вирусын эсрэг вакциныг эх орондоо үйлдвэрлэх боломжтой боллоо. Зураг: МҮОНРТ

Элэгний вирусын эсрэг вакциныг эх орондоо үйлдвэрлэх боломжтой боллоо. Сүүлийн 10 гаруй жил үйл ажиллагаа нь зогсоод байсан Биобэлдмэлийн үйлдвэрийг эргэн ашиглалтад орууллаа.

Өнөөдрийн байдлаар манай улс импортын өндөр үнэтэй, биобэлдмэлийн бүтээгдэхүүнээр иргэдээ хангаж байна. Энэ үйлдвэр ашиглалтад орсноор энэхүү асуудлыг шийдэх боломжтой болж байгаа юм. Түүнчлэн үйлдвэрийн үйл ажиллагаа жигдэрсэн тохиолдолд уураг нөхөх зорилгоор хэрэглэдэг альбумины хэрэглээний 25-30 хувийг хангана.

Ингэхдээ нэг бүрийн үнэ нь импортын бүтээгдэхүүнээс 10-30 хувиар хямд байх юм. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн хэлсэн үгийг сонсгоё.

Тус үйлдвэрийн үйл ажиллагааны хүрээнд эхний ээлжинд хэрэгцээ ихтэй байгаа альбумин зэрэг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг цусны бэлдмэлийн тасгийг ашиглалтад оруулах юм байна.

Хуваалцах