Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Элэгний вирусын халдвартай жирэмсэн ээжүүд ихэсчээ

Манай улсад элэгний В вирусын халдвар авсан 270 мянга гаруй хүн байгаагийн талаас илүү хувь нь жирэмсэн эмэгтэйчүүд байдаг байна. Судалгаагаар В вирустай ээжээс төрсөн хүүхдүүдийн 20-30 хувь нь насанд хүрсэн хойноо элэгний хавдартай болдог нь тогтоогджээ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Элэгний вирусын халдвартай жирэмсэн ээжүүд ихэсчээ
Элэгний вирусын халдвартай жирэмсэн ээжүүд ихэсчээ. Зураг: МҮОНРТ

Манай улсад элэгний В вирусын халдвар авсан 270 мянга гаруй хүн байгаагийн талаас илүү хувь нь жирэмсэн эмэгтэйчүүд байдаг байна.

Судалгаагаар В вирустай ээжээс төрсөн хүүхдүүдийн 20-30 хувь нь насанд хүрсэн хойноо элэгний хавдартай болдог нь тогтоогджээ.

Элэгний В Вирус нь ихэнхдээ цусаар дамжин халдварладаг бөгөөд эмэгтэйчүүд, ээжүүд жирэмслэхээсээ өмнө элэгний вирусын халдвараас сэргийлэхийг эмч нар зөвлөж байна.

Бидний ярьж сурсан элэгний В вирус гэдэг нь элэгний архаг үрэвслийг үүсгэгч гол хүчин зүйлүүдийн нэг гэж ойлгож болох юм.

Энэхүү вирус нь хүний биед орсон тохиолдолд олон жилээр элгэнд цочрол өгөн гэмтээж улмаар элэгний эсүүдийг үхжүүлэх ба энэ нь цаашдаа элэгний цирроз, хорт хавдар үүсэх эх суурь нь болдог.

Хуваалцах