Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Электролиз усыг эмнэлэгт ариутгалын зориулалтаар ашиглана

Монгол Улсын шинжлэх ухаан технологийн их сургуулийн “Ви Эс Эм Ай” гарааны компаний гаргаж авсан электролиз усаар эмнэлэгт ариутгал хийхэд хлороос илүү үр дүнтэй болох нь батлагджээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Электролиз усыг эмнэлэгт ариутгалын зориулалтаар ашиглана
Электролиз усыг эмнэлэгт ариутгалын зориулалтаар ашиглана. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын шинжлэх ухаан технологийн их сургуулийн “Ви Эс Эм Ай” гарааны компаний гаргаж авсан электролиз усаар эмнэлэгт ариутгал хийхэд хлороос илүү үр дүнтэй болох нь батлагджээ.

Энгийн уснаас электролизийн төхөөрөмжөөр хэм шүлтлэг, хэт хүчиллэг усыг гаргаж авсан байна. Уг усаар эмнэлэгийн багаж, хэрэгсэл, хагалгааны өрөөг агаарт цацах байдлаар ариутгаж эерэг үр дүнд гарчээ. Мөн гадны өндөр хөгжилтэй орнуудад өргөн хэрэглэдэг байна. тухайлбал Япон улсын эмнэлэгийн салбарын 60 орчим хувь хэрэглээндээ бүрэн нэвтрүүлсэн гэж Шинжлэх ухаан технологийн их сургуулийн “Ви Эс Эм Ай” гарааны компаний захирал Д.Одончимэд хэлж байна.

Хуваалцах