Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Электрон тамхичдын “EVALI” өвчний анхны тохиолдол Орост илэрчээ

Электрон тамхи татсаны улмаас үүсдэг EVALI гэх өвчний ОХУ дахь анхны тохиолдол энэ сарын 19-нд бүртгэгджээ. Энэ өвчтөн нь Томск хотын өсвөр насны хүүхэд бөгөөд түүний уушгийг чагнахад эрдэнэшишийн халсан бөмбөлгүүд тэсрэхтэй төстэй шуугиан сонсогдож байгааг эмч

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Электрон тамхичдын “EVALI” өвчний анхны тохиолдол Орост илэрчээ
Электрон тамхичдын “EVALI” өвчний анхны тохиолдол Орост илэрчээ. Зураг: МҮОНРТ

Электрон тамхи татсаны улмаас үүсдэг EVALI гэх өвчний анхны тохиолдол энэ сарын 19-нд ОХУ-д бүртгэгджээ. Энэ өвчтөн нь Томск хотын өсвөр насны хүүхэд бөгөөд түүний уушгийг чагнахад эрдэнэшишийн халсан бөмбөлгүүд тэсрэхтэй төстэй шуугиан сонсогдож байгааг эмч нар тогтоосон байна. Хүндрүүлсэн нөхцөлд үхэлд хүргэх ч аюултай “Эрдэнэшишийн өвчин” гэгддэг энэ өвчний үндсэн шалтгаан нь Зарим тамхины найрлагад байдаг Е витамины тослог, синтетик ацетат болдгийг одоогоор тогтоогоод байгаа юм. Энэ аюултай бодис “тетрагидроканнабинол” агуулсан хууль бус найрлагаас ихэвчлэн илэрдэг байна.

Электрон тамхи уушгинд сөрөг нөлөөлж байгааг АНУ-д анх тогтоосон байдаг. Цахилгаан тамхи хэрэглэгчид амьсгаа давчдах, ханиалгах, цээж хөндүүрлэх, амьсгалын замын бусад олон янзын зовуурь хэлж хандах нь эрс нэмэгдсэнээр АНУ-ын өвчлөлт хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв энэ чиглэлд гүнзгийрүүлж судалжээ.

Улмаар нийтлэг шинж тэмдгүүдийг нэгтгэж шинэ өвчний ангилал бий болгосныгоо, “электрон тамхины хэрэглээ болон вэйпингээс үүдсэн уушгины гэмтэл” гэсэн /E-cigarette, or vaping, product use associated lung injury/ англи өгүүлбэрийн товчлолоор EVALI гэж нэрлэсэн байна. ОХУ-д электрон тамхи хэрэглэгч хүүхэд залуусын тоо 2023 оны эхэнд хоёр жилийн өмнөхтэй харьцуулахад 10 дахин өсжээ.

Хуваалцах