Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Элликот хотод онц байдал тогтоолоо

АНУ-ын Мэриленд мужийн захирагч Ларри Хоган Элликот хотод үерийн гамшиг нүүрлээд байгаатай холбогдуулан онц байдал тогтоосон байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Элликот хотод онц байдал тогтоолоо
Элликот хотод онц байдал тогтоолоо. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Мэриленд мужийн захирагч Ларри Хоган Элликот хотод үерийн гамшиг нүүрлээд байгаатай холбогдуулан онц байдал тогтоосон байна. 2016 онд үерийн гамшигт өртөж байсан энэ хот дахин хүчтэй аадар борооны дараа усанд автаад байна.

Шуурхай албадынхны мэдээлж байгаагаар хотын байшин барилгуудын нэгдүгээр давхрууд тэр чигтээ усанд автаад байгаа аж. Цаашид бороо үргэлжлэн орохыг цаг уурчид анхааруулж байгаа учир эрх баригчид тус хотын иргэдэд хандаж үерийн гамшигт өртсөн бүсээс аль болох хол байх, шинэ мэдээ мэдээлэл зааварчилгааг анхааралтай сонсохыг уриалсан байна.

Элликот хот нь 1772 онд байгуулагдсан бөгөөд одоо 70 гаруй мянган хүн ам оршин суудаг байна. Өнгөрсөн 2016 оны үерийн гамшгаас болж энд 2000 гаруй хүн амь насаа алдаж, хотын дэд бүтэц ихээхэн сүйдсэн байсныг сэргээн босгож дөнгөж дуусаад байхад нь ийнхүү дахин үерийн гамшиг нүүрлээд байна.

Хуваалцах