Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Элон Маск, Билл Гэйтс нарын твиттер хуудас хакердуулжээ

Албаны ёсны твиттер хуудас нь хакердуулаад байгаа улс төрчдийн дотор Америкийн экс ерөнхийлөгч Барак Обама болон ирэх 11 дүгээр сарын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас өрсөлдөх Жо Байден нар багтсан байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Элон Маск, Билл Гэйтс нарын твиттер хуудас хакердуулжээ
Элон Маск, Билл Гэйтс нарын твиттер хуудас хакердуулжээ. Зураг: МҮОНРТ

Албаны ёсны твиттер хуудас нь хакердуулаад байгаа улс төрчдийн дотор Америкийн экс ерөнхийлөгч БаракОбама болон ирэх 11 дүгээр сарын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас өрсөлдөх ЖоБайден нар багтсан байна.

Харин тэрбумтангуудын тухайд “SpaceX” компанийн захирал Элон Маск, “Амазон” компанийн тэргүүн ЖеффБезос болон Билл Гэйтс нар багтжээ. “Майкрософт” компанийг үүсгэн байгуулагч Билл Гэйтсийнтвиттер хуудас дээр “Хүн бүр надаас нийгэмдээ хариу барихыг хүсч байна. Одоо цаг нь болжээ. 1000 ам.долларыг над уруу илгээ, би буцаагаад 2000 ам.доллар болгож өгье” гэсэн хуурамч жиргээ тавигдсан байжээ.

Алдартай хүмүүсийн твиттер хуудас дээр тавигдсан дээрх хуурамч жиргээ иргэдийг шилжүүлгээ цахим мөнгө буюу биткойноор хийхийг хүссэн утгатай байсан юм. Энэхүү хуурамч жиргээнд итгэж хэчнээн хүн дижитал мөнгөн тэмдэгтээ үл мэдэгдэх данс уруу хийсэн нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Ямартай ч твиттер компанийн зүгээс яаралтай хариу арга хэмжээг авч, алдартнуудын цахим хуудас дээр тавигдсан хуурамч жиргээнүүдийг устгажээ. Энэ үйл явдалтай зэрэгцэн Твиттерийн аюулгүй байдлын асуудал дахин сөхөгдөж, шүүмжлэлд өртөж эхлээд байна.

Хуваалцах