Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Элс, хар шороо олборлож тээвэрлэх зөвшөөрөл олголоо

Энэхүү ажлын хүрээнд элс, хар шорооны тээвэрлэлтийн замын маршрут болон цагийг тогтоон мөрдүүлэн ажиллахыг нийслэлийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газарт үүрэг болгосон байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Элс, хар шороо олборлож тээвэрлэх зөвшөөрөл олголоо
Элс, хар шороо олборлож тээвэрлэх зөвшөөрөл олголоо. Зураг: МҮОНРТ

Хотын даргын захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын нөөцөөс элснээс бусад нөөц ашиглаж буй аж ахуйн нэгжүүд өөрсдийн хөрөнгөөр технологийн хатуу хучилттай автозам, ложистикийн төв байгуулах хүртэл олборлох, нийслэлийн нутаг дэвсгэрээр тээвэрлэлт хийхийг түр хориглосон.

Харин Монгол Улсын Засгийн газар Япон Улсын Засгийн газар хооронд байгуулсан гэрээний дагуу Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилгоор олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-ын шугамаар хэрэгжүүлж буй “Гачуурт”-ын эх үүсвэрийн төслийн барилга угсралтын ажил болон нийслэлийн ногоон байгууламж, тохижилтын ажилд зориулж тодорхой хэмжээний элс, хар шороон олборлолт, тээвэрлэлт хийх шаардлагатай болжээ. Үүний дагуу нийслэлийн Засаг дарга “Зохион байгуулалтын арга хэмжээ авах тухай” захирамж гаргалаа. Захирамжаар дээрх төслийн хүрээнд шаардагдах элс, хар шороон олборлолт, тээвэрлэлт хийх зөвшөөрөл олголоо.

Хуваалцах