Элсэгчдэд зориулсан мэргэжил сурталчлах өдөр өнөөдөр эхэлнэ
Элсэгчдэд зориулсан мэргэжил сурталчлах өдөрлөг өнөөдөр 14₮00 цагт СУИС-ийн “Оюутан” театрт эхэлнэ.
Мэдээллийн алба

Монголын сурагчдын холбоо нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Улсын 10 их дээд сургуультай хамтран ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад зориулж “Мөрөөдлийн боловсрол” нээлттэй аяныг гурав дахь жилдээ зохион байгуулах гэж байна.
Тус үйл ажиллагаагаар дамжуулан ахлах ангийн сурагчид мэргэжил сонголт, элсэлтийн шалгалт, тухайн сургуулийн онцлог давуу талыг мэдэж авахаас гадна мэргэжлийн багш нараас зөвлөгөө авч өөрсдийн сонирхож буй сургуулийн талаарх үнэн бодит мэдээллийг сургууль тус бүрд нь очиж авахад тус үйл ажиллагааны зорилго оршиж буй.
Элсэгчдэд зориулсан мэргэжил сурталчлах өдөрлөг өнөөдөр 14₮00 цагт СУИС-ийн “Оюутан” театрт эхэлнэ.
Энэхүү аян нь үнэ төлбөргүй бөгөөд энэ сарын 29 хүртэл үргэлжлэх юм байна.


















