Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Элсэлтийн шалгалт өгөх шалгуулагчийн бүртгэл 90 хувьтай байна

Элсэлтийн шалгалт өгөх шалгуулагчийн бүртгэл өнөөдрийн байдлаар 90 хувьтай байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Элсэлтийн шалгалт өгөх шалгуулагчийн бүртгэл 90 хувьтай байна
Элсэлтийн шалгалт өгөх шалгуулагчийн бүртгэл 90 хувьтай байна. Зураг: МҮОНРТ

Элсэлтийн шалгалт өгөх шалгуулагчийн бүртгэл өнөөдрийн байдлаар 90 хувьтай байна.

Шалгалтын бүртгэл 2025 оны 04 сарын 20-ны 18 цагт хаагдах бөгөөд бүртгүүлэгчид дараах зүйлсийг Боловсролын үнэлгээний төвөөс анхаарууллаа.

-Бүртгэлтэй холбоотой асуудал үүссэн тохиолдолд Боловсролын үнэлгээний төв рүү хандаж засварлуулах боломжтой.
-Бүртгэлийн хугацаанд хичээл нэмж бүртгүүлэх боломжтой.
-Бүртгэл хаах дөхөх үед систем рүү хандах хандалт маш их болж ачаалал үүсдэг тул бүртгэл баталгаажуулалтыг эрт, хариуцлагатай хийх.

Шалгуулагчид нь элсэлтийн шалгалт өгөхөөр ирэхдээ дараах материалыг бүрдүүлж ирнэ. Үүнд:

-иргэний үнэмлэх,
-бүртгэлийн хуудас,
-суудлын хуваарь,
-бүрэн дунд боловсролын үнэмлэх.

Хуваалцах