Элсэлтийн шалгалт өнөөдөр эхэлнэ
2025 оны Элсэлтийн шалгалт өнөөдөр буюу зургаадугаар сарын 18-нд 10:00 цагаас Түүхийн хичээлээр эхэлнэ.
Мэдээллийн алба


2025 оны Элсэлтийн шалгалт өнөөдөр буюу зургаадугаар сарын 18-нд 10:00 цагаас Түүхийн хичээлээр эхэлнэ.Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 21-нийг дуустал үргэлжилнэ.Энэ жил улсын хэмжээнд 43,350 хүүхэд элсэлтийн шалгалт өгнө.Улсын хэмжээнд Элсэлтийн шалгалтыг 50 байранд зохион байгуулах бөгөөд үүнээс 23 нь хөдөө орон нутагт, 27 нь Улаанбаатар хотод байна. Нийслэл хотод Элсэлтийн Шалгалт зохион байгуулах байршлуудБаянзүрх дүүрэг14-р сургууль21-р сургууль 48-р сургууль53-р сургууль 84-р сургууль.Баянгол дүүрэг Оюуны Ундраа цогцолбор сургуульЭрдмийн Өргөө цогцолбор сургуульЭрдмийн Ундраа цогцолбор сургууль 141-р сургууль.Багануур дүүрэгБоловсрол цогцолбор сургууль.Налайх дүүрэг119-р сургууль.Сүхбаатар дүүрэг1-р сургууль4-р сургууль16-р сургууль45-р сургууль.Сонгинохайрхан дүүрэгХөгжил цогцолбор сургуульИрээдүй цогцолбор сургууль67-р сургууль. Хан-Уул дүүрэг18-р сургууль 52-р сургууль 75-р сургууль Чингэлтэй дүүрэг39-р сургууль50-р сургууль.Өмнөх оны шалгуулагчид дараах байруудад очиж шалгалтаа өгнө.Чингэлтэй дүүрэг5-р сургууль24-р сургууль57-р сургуульХан-Уул дүүрэг 15-р сургууль.Шалгалт өгөхдөө дараах баримт бичгүүдийг авч очно. Бүртгэлийн хуудас (2025 онд ЕБС төгсөж буй шалгуулагчид бүртгэлийн хуудас дээрээ сурч буй сургуулийнхаа захирлаар гарын үсэг зуруулан, тамга даруулж баталгаажуулна.2025 оноос өмнө ЕБС төгссөн шалгуулагчдын бүртгэлийн хуудас нь QR кодоор баталгаажсан байна) Суудлын хуваарь Бүрэн дунд боловсрол болон түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичиг Иргэний үнэмлэх. Хэрэв иргэний үнэмлэх байхгүй бол E-mongolia -ийн лавлагаа, жолооны үнэмлэх, гадаад паспорт зэргийг орлуулах баримт бичиг байж болно.


















