Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-21-ний өдрүүдэд зохион байгуулагдана

Элсэлтийн шалгалт нь их, дээд сургуульд элсэхийг хүссэн сурагчдын мэдлэг, чадварыг үнэлэх чухал шалгуур юм. Элсэлтийн шалгалтыг Боловсролын үнэлгээний төв зохион байгуулдаг бөгөөд ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагчид хамрагдана.

Н.
Н.Алтанцэцэг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-21-ний өдрүүдэд зохион байгуулагдана
Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-21-ний өдрүүдэд зохион байгуулагдана. Зураг: МҮОНРТ

Элсэлтийн шалгалт нь их, дээд сургуульд элсэхийг хүссэн сурагчдын мэдлэг, чадварыг үнэлэх чухал шалгуур юм. Элсэлтийн шалгалтыг Боловсролын үнэлгээний төв зохион байгуулдаг бөгөөд ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагчид хамрагдана.

Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-21-ний өдрүүдэд улс орон даяар зохион байгуулахаар товложээ. Энэ оны Элсэлтийн шалгалтад 35,939 сурагч бүртгүүлжээ.

2025 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН ХУВААРЬ

Зургаадугаар сарын 18 /Лхагва гараг/

  • Түүх - 10:00-11:20

  • Англи хэл - 14:00-15:20

Зургаадугаар сарын 19 /Пүрэв гараг/

  • Хими – 10:00-11:40

  • Газарзүй – 13:00-14:20

  • Нийгэм судлал – 16:30- 17:50

Зургаадугаар сарын 20 /Баасан гараг/

  • Биологи – 10:00-11:20

  • Математик – 14:00-15:20

Зургаадугаар сарын 21 /Бямба гараг/

  • Физик – 10:00-11:40

  • Орос хэл – 13:00- 14:20

  • Монгол хэл – 16:00-17:20

Хуваалцах