Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Элсэлтийн шалгалтын тов гарлаа

2025 оны элсэлтийн шалгалтыг зургаадугаар сарын 18-21-ний өдрүүдэд зохион байгуулна. Элсэлтийн шалгалтын бүртгэл хоёрдугаар сарын 17-нд эхэлсэн ба дөрөвдүгээр сарын 20-ны 18:00 цаг хүртэл үргэлжилнэ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Элсэлтийн шалгалтын тов гарлаа
Элсэлтийн шалгалтын тов гарлаа. Зураг: МҮОНРТ

2025 оны элсэлтийн шалгалтыг зургаадугаар сарын 18-21-ний өдрүүдэд зохион байгуулна. Элсэлтийн шалгалтын бүртгэл хоёрдугаар сарын 17-нд эхэлсэн ба дөрөвдүгээр сарын 20-ны 18:00 цаг хүртэл үргэлжилнэ.

Монгол хэл бичгийн шалгалтын бүртгэл дууссан ба шалгалтыг дөрөвдүгээр сарын 17, 18-ны өдрүүдэд зохион байгуулна.

2025 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН ХУВААРЬ

Зургаадугаар сарын 18 /Лхагва гараг/

  • Түүх - 10:00-11:20

  • Англи хэл - 14:00-15:20

Зургаадугаар сарын 19 /Пүрэв гараг/

  • Хими – 10:00-11:40

  • Газарзүй – 13:00-14:20

  • Нийгэм судлал – 16:30- 17:50

Зургаадугаар сарын 20 /Баасан гараг/

  • Биологи – 10:00-11:20

  • Математик – 14:00-15:20

Зургаадугаар сарын 21 /Бямба гараг/

  • Физик – 10:00-11:40

  • Орос хэл – 13:00- 14:20

  • Монгол хэл – 16:00-17:20

Хуваалцах