Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Элсний нүүлтийг зогсоох судалгааны төслийн ажлыг эхлүүллээ

“Гамшгаас урьдчилан сэргийлэх мэдээлэл дамжуулах систем” сэдэвт уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох түүнээс урьдчилан сэргийлэх, болон “Цөлжилттэй тэмцэх, элсний нүүлтийг зогсоох, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх судалгааны төслийн ажлыг эхлүүллээ.

Ж.
Ж.Тагтаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Элсний нүүлтийг зогсоох судалгааны төслийн ажлыг эхлүүллээ
Элсний нүүлтийг зогсоох судалгааны төслийн ажлыг эхлүүллээ. Зураг: МҮОНРТ

Говь-Алтай аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Бидний-Алтай” хөтөлбөрт тусгагдсаны дагуу Үндэсний хөгжлийн хүрээлэн, Япон улсын Кеиогийн их сургууль, Мерси кор олон улсын байгууллага, МУИС-ийн зайнаас тандан сансар судлалын лаборатори, Өвөрмонголын бэлчээрийн судалгааны хүрээлэнтэй хамтран “Гамшгаас урьдчилан сэргийлэх мэдээлэл дамжуулах систем” сэдэвт уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох түүнээс урьдчилан сэргийлэх, болон “Цөлжилттэй тэмцэх, элсний нүүлтийг зогсоох, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх судалгааны төслийн ажлыг эхлүүллээ.
Энэхүү судалгааны гол зорилго нь байгаль цаг уурын өөрчлөлт, аюул гамшгаас урьдчилан сэргийлэх зорилгоор эрсдэлд өртөж болох иргэдэд эрсдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, боломж олгох үүднээс тэдэнд хэрэгцээтэй мэдээллийг цаг тухайд нь оновчтой байдлаар боловсруулан хүргэх юм. Төслийн ажлыг гүйцэтгэх судалгааны баг тус аймгийн Жаргалан, Баян-Уул, Шарга, Хөхморьт, Бигэр, Чандмань, Эрдэнэ сумдад ажиллалаа.

Хуваалцах