Элвис Преслигийн гитар өндөр үнээр зарагджээ
худалдан авагч нэрээ нууцлахыг хүссэн байна
Мэдээллийн алба

Элвис Преслигийн гитар энэ сарын 1-нд 1,32 сая доллараар зарагдаж, худалдан авагч нэрээ нууцлахыг хүссэн байна. Ийн энэхүү гитар урьд өмнө дуудлага худалдаагаар худалдаалагдсан гитаруудаас хамгийн үнэтэй зарагдаж байгаа юм.
1942 онд үйлдвэрлэгдсэн “Martin D-18 Sun Session” гитарыг Элвис Пресли 1954 онд Мемфисийн нэгэн хөгжмийн дэлгүүрээс худалдаж авч байжээ. Худалдаж авсныхаа дараа хоёр жилийн турш Элвис уг гитараа тоглож “That's All Right(Mama)”, “Blue Moon of Kentucky”,”Good Rockin' Tonight” зэрэг хит дуугаа зохиож, дуулсан аж. Тэрээр гитарандаа бага зэрэг өөрчлөлт хийсэн байдаг бөгөөд төмөр үсгээр өөрийнхөө нэрийг наасан боловч S үсэг нь хожим алга болжээ.
Эх сурвалж: P3 FM 100.9


















