Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эмч, багш нар Баасан гарагт жагсана

Эмч, багш нар энэ сарын 8-ны 13:00-17:00 цагийн хооронд Чингис хааны төв талбайд жагсаал хийхээ мэдэгдлээ. Учир нь УИХ-ын чуулганаар 2014 оны төсвийн төсөлд цалин тэтгэвэр нэмэгдүүлэх арга хэмжээнд 200 тэрбум төгрөг тусгасан нь хэтэрхий бага гэж үзэж байгаа юм.

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эмч, багш нар Баасан гарагт жагсана
Эмч, багш нар Баасан гарагт жагсана. Зураг: МҮОНРТ

Эмч, багш нар энэ сарын 8-ны 13-17 цагийн хооронд Чингис хааны төв талбайд жагсаал хийхээ мэдэгдлээ. Учир нь УИХ-ын чуулганаар 2014 оны төсвийн төсөлд цалин тэтгэвэр нэмэгдүүлэхээр 200 тэрбум төгрөг тусгасныг хэтэрхий бага гэж үзэж байгаа юм.

Түүнчлэн МҮЭХ-оос ирэх онд цалин тэтгэвэр нэмэгдүүлэх асуудлаар хөдөлмөр, нийгмийн гурван талт улсын хэлэлцээрийг өнгөрөгч сарын 23-наас хийж эхэлсэн боловч өнөөдрийг хүртэл тодорхой үр дүнд хүрээгүй байна.

Урьд нь улсын гурван талт хэлэцээрийг эхлүүлэх, хэлэлцээр үр дүнд хүрээгүй тохиолдолд хамтын тэмцлийн бүхий л хэлбэрээр тэмцэхээ мэдэгдээд байсан юм.

Түлхүүр үг:эмчбагш нар
Хуваалцах