Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эмч, багш нар тэмцлийн бүх хэлбэрийг хэрэглэнэ

Өнөөдөр МААҮЭХ-ны зохион байгуулагч М.Ганхүрэл, БШУ-ны ҮЭ-ийн дарга Ж.Батзориг, МЭМҮЭХ-ны дарга Б.Мягмар тэргүүтэй хүмүүс эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухаан, соёл урлаг, төрийн зарим мэргэжлийн ажилтнуудын цалинг нэмэгдүүлэх асуудлаар мэдээлэл хийлээ.

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эмч, багш нар тэмцлийн бүх хэлбэрийг хэрэглэнэ
Эмч, багш нар тэмцлийн бүх хэлбэрийг хэрэглэнэ. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр Монголын ажилтан албан хаагчдын ҮЭХ-ны зохион байгуулагч М.Ганхүрэл, БШУ-ны ҮЭ-ийн дарга Ж.Батзориг, Монголын эрүүл мэндийн ҮЭХ-ны дарга Б.Мягмар тэргүүтэй хүмүүс эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухаан, соёл урлаг, төрийн зарим мэргэжлийн ажилтнуудын цалинг нэмэгдүүлэх асуудлаар мэдээлэл хийлээ. 2014 онд цалин, тэтгэвэр нэмэгдүүлэх асуудлаар МҮЭ-ийн холбооноос тайван жагсаал цуглаан зохион байгуулж, улсын гурван талт хэлэлцээрийг эхлүүлэх шаардлагыг Засгийн газарт хүргүүлээд нэлээдгүй хугацаа өнгөрөөд байгаа билээ.

Энэ хүрээнд Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооноос Үйлдвэрчний эвлэл, Засгийн газар, Ажил олгогч эздийн байгууллагын төлөөллийг оролцуулсан ажлын хэсэг байгуулан ажилласан ч цалин тэтгэвэр нэмэгдүүлэх асуудлаар ЗГ-ын баримталж буй зарчмын байр суурийг хүлээн зөвшөөрөх боломжгүй учраас ажлын хэсэг цаашид ажиллах шаардлагагүй, улсын гурван талт хэлэлцээрийг эхлүүлэх шаардлагатай гэж үзжээ.

Учир нь Засгийн газар цалин, тэтгэвэр тэтгэмжийг нийтэд нь хольж цалин хөлсийг инфляцаа ч нөхөж хүрэхгүй хэмжээнд өгч байгааг буруу гэж үзэж ийм шийдвэр гаргажээ.

Түүнчлэн 2014 оны төсвийн төсөлд цалин тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх талаар 200 тэрбум төгрөг тусгасан нь хэтэрхий бага байгааг ҮЭ-ийн гишүүд, хөдөлмөрчид, ахмад настан, эмч, багш, соёл урлагийн салбарын ажилтнууд илэрхийллээ. Цаашид улсын гурван талт хэлэлцээрийг эхлүүлэх, түүнчлэн хэлэлцээр үр дүнд хүрээгүй тохиолдолд хамтын тэмцлийн бүх хэлбэрээр тэмцэхээ албан ёсоор мэдэгдлээ.

Түлхүүр үг:эмч багш нар
Хуваалцах