Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Эмч, эмнэлэгийн ажилтны тэтгэмжийг түр зогсоох асуудлыг эсэргүүцэв

Тэгвэл энэ саналыг эмнэлэгийн ажилтнууд эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ.

MМ
Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эмч, эмнэлэгийн ажилтны тэтгэмжийг түр зогсоох асуудлыг эсэргүүцэв
Эмч, эмнэлэгийн ажилтны тэтгэмжийг түр зогсоох асуудлыг эсэргүүцэв. Зураг: МҮОНРТ

Эрүүл мэндийн тухай хуульд энэ оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр өөрчлөлт орсон. Ингэснээр аймаг дахь төрийн болон орон нутгийн өмчит эрүүл мэндийн байгууллагад тасралтгүй ажиллаж байгаа эмнэлэгийн мэргэжилтэн болон эмнэлэгийн бусад мэргэжилтэнд таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг тухайн байгууллагаас нь олгохоор болсон.

Энэ нь улсын төсөвт жилд 1.5 тэрбум төгрөг шаардагдахаар байгаа юм. Тиймээс эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ үед урамшууллын зардалтай холбоотой хуулийн хэрэгжилтийн хугацааг хойшлуулах саналыг төсвийн тодотголд оруулжээ. Энэ саналыг эмнэлэгийн ажилтнууд эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ.

Хуваалцах