Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эмч, эмнэлгийн мэргэжилтэн, иргэдэд сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх сургалт болж байна

ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр 2021 оны 11 сарын 8-12-ны өдрүүдэд СЭМҮТ-өөс 21 аймаг, 9 дүүргийн сэтгэцийн эмч болон

ЭМ
Эрүүл мэндийн яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эмч, эмнэлгийн мэргэжилтэн, иргэдэд сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх сургалт болж байна
Эмч, эмнэлгийн мэргэжилтэн, иргэдэд сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх сургалт болж байна. Зураг: МҮОНРТ

ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр 2021 оны 11 сарын 8-12-ны өдрүүдэд СЭМҮТ-өөс 21 аймаг, 9 дүүргийн сэтгэцийн эмч болон Эрүүл мэндийн газрын сэтгэц хариуцсан мэргэжилтэн нарт "Ковид-19" цар тахлын үед эмч, эмнэлгийн мэргэжилтэн, иргэдэд нийгэм, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх сургалтыг зохион байгуулж байна.

Энэхүү сургалт нь хоёр үе шаттай болж байгаа ба эхний ээлжийн сургалтад төв, зүүн, баруун болон говь, хангайн бүсийн 15 аймгаас эмч, мэргэжилтэн оролцож байгаа юм.

Сургалтын үйл ажиллагааг нээж ДЭМБ-ын Халдварт бус өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн С.Болормаа, ЭМЯ-ны Халдварт бус өвчний хэлтсийн дарга Г.Ганхуяг, СЭМҮТ-ийн Ерөнхий захирал Л.Насанцэнгэл нар үг хэллээ.

Сургалтад оролцсон эмч, мэргэжилтнүүд орон нутагтаа очин цар тахлын хариу арга хэмжээнд ажиллаж буй эмч, эмнэлгийн мэргэжилтэн, иргэдэд сэтгэцийн тулгамдсан асуудал болон эмгэг үүсэхээс урьдчилан сэргийлж, сэтгэл заслын тусламж үйлчилгээ үзүүлэх юм.

Хуваалцах