Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд ёс зүйн сургалт хийжээ
Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн ёс зүйн хорооноос энэ сарын 22-нд Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд ёс зүйн дүрэм, түүний хэрэгжилт болон харьцаа хандлагыг сайжруулах, чадамжийг сайжруулах зорилгоор сургалт зохион байгуулсан байна.
Мэдээллийн алба

Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн ёс зүйн хорооноос энэ сарын 22-нд Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд ёс зүйн дүрэм, түүний хэрэгжилт болон харьцаа хандлагыг сайжруулах, чадамжийг сайжруулах зорилгоор сургалт зохион байгуулсан байна. Сургалтыг сургагч багш, сувилахуйн арга зүйч Ц.Саруул “Эмч, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ”, “Байгууллагын соёл” сэдвүүдээр явуулжээ. Сургалтанд Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга тав, их эмч, нийгмийн ажилтан 18, сувилагч, бусад ажилтан 25, нийт 48 хүн хамрагдсан байна.


















