Эмч нар олон улсын хуралд оролцлоо
Солонгос улсын Сөүл хотноо болсон Ази, Номхон далайн орнуудын лабораторийн эмч, эмгэг судлаач эмч нарын нийгэмлэгийн олон улсын хуралд манай улсаас 34 төлөөлөгч оролцлоо.
Мэдээллийн алба

Солонгос улсын Сөүл хотноо болсон Ази, Номхон далайн орнуудын лабораторийн эмч, эмгэг судлаач эмч нарын нийгэмлэгийн олон улсын хуралд манай улсаас 34 төлөөлөгч оролцлоо.
Дөрөвдүгээр сарын гуравнаас тавны хооронд болсон Сөүл хотын олон улсын хуралд Монголоос оролцсон төлөөлөгчид "Монголын лабораторийн чанарын гадаад хяналт" илтгэл, "Дорнод аймагт хэвлийн хэт авиан шинжилгээгээр илэрсэн элэгний хавдрын үед цусан дахь AFP түвшинг тодорхойлсон дүн", "Хөвсгөл аймгийн Нэгдсэн Эмнэлгийн эзэндээ эргэж очоогүй шинжилгээний хариу ба цаашид авах арга хэмжээний санал" гэсэн постерүүдтэй оролцсоны Дорнод аймгийн илтгэл нь шагналт байрт орсон байна.
Ази, Номхом далайн орнуудын лабораторийн эмч, эмгэг судлаач эмч нарын нийгэмлэгт манай улс 2005 онд гишүүнээр элссэн бөгөөд энэ удаагийн олон улсын хурал нь "Лабораторийн шинжлэх ухаан нотолгоог буй болгодог" нэртэйгээр зохион байгуулагдсан ажээ.


















