Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Эмч нартаа баярлалаа"-оддын хөлбөмбөг

Баг тус бүрээс "Шар айраг" хамтлагийн дуучин, Монголын хөлбөмбөгийн холбооны элч төлөөлөгч Г.Ганхүү болон сагсан бөмбөгийн ОУХМ Г.Баттөр нар дубль хийжээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Эмч нартаа баярлалаа"-оддын хөлбөмбөг
"Эмч нартаа баярлалаа"-оддын хөлбөмбөг. Зураг: МҮОНРТ

Монголын хөлбөмбөгийн холбооноос урлаг, спортын ододтой хамтран "Эмч нартаа баярлалаа" хандивын тоглолтыг өнгөрсөн бямба гарагт зохион байгууллаа.

"Оддын хөлбөмбөг"-ийн тэмцээнд урлаг, спортынхноос бүрдсэн хоёр баг ширүүн өрсөлдсөний эцэст "Мөрөөдөл" баг 4:3-ын харьцаатай ялалт байгуулав.

Баг тус бүрээс "Шар айраг" хамтлагийн дуучин, Монголын хөлбөмбөгийн холбооны элч төлөөлөгч Г.Ганхүү болон сагсан бөмбөгийн ОУХМ Г.Баттөр нар дубль хийжээ.

"Эмч нартаа баярлалаа" оддын хөлбөмбөгийн хандивын тоглолтод оролцсон хүндэт зочид, тоглогчид болон Монголын хөлбөмбөгийн холбооны зүгээс Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд 10 ширхэг хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат хандивлалаа.

Хуваалцах