Эмч нарын хариуцлагын даатгалын тухай ярилцлаа
Өчигдөр Эрүүл мэндийн яаманд “Эмнэлгийн мэргэжилтний хариуцлагын даатгалын тухай” хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо.
Мэдээллийн алба

Өчигдөр Эрүүл мэндийн яаманд “Эмнэлгийн мэргэжилтний хариуцлагын даатгалын тухай” хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо.
Хэлэлцүүлгийн үеэр “Эмнэлгийн мэргэжилтний хариуцлагын даатгалын тухай” хуулийн төслийн үзэл баримтлалыг танилцуулж, санал солилцсон байна.
Эмнэлгийн мэргэжилтний хариуцлагын даатгал нь Байгууллагын хариуцлагын болон Хувь хүний мэргэжлийн хариуцлагын гэсэн хэлбэртэй байх бөгөөд төрөлжсөн мэргэжлээр, тусламж үйлчилгээгээр, багийн тусламж гэх мэтээр ялгаатай байх аж.
Мэргэжлийн хариуцлагын хувьд гардан үйлдлийн явцад бусад эрхтэн системийг гэмтээх, тактикийн алдаа гаргаж онош буруу тавих, буруу эмчлэх, яаралтай үед хариу арга хэмжээ буруу авах зэрэг ёс зүйн алдаа гаргах магадлал их байгаа тул даатгалын суурь хураамжийн хэмжээг тогтоохдоо эрсдлийн хэмжээ, түүний үр дагавар, мэргэжлийн онцлог, эмнэлгийн тусламжийн үнэ өртөг, хувь хүний мэдлэг, туршлага, ур чадвар, ажилласан жилийг харгалзан харилцан адилгүй тогтоодог байх ажээ.


















