Эмчилгээ, мэдээллийн төв шинээр нээгдлээ
Италийн “АЙФО” ТББ санхүүжилтээр Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан “Сэргээн засах эмчилгээний кабинет”, “Нийгмийн эрүүл мэндийн мэдээллийн төв” –ийг шинээр нээлээ.
Мэдээллийн алба

Италын “АЙФО” ТББ санхүүжилтээр Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан “Сэргээн засах эмчилгээний кабинет”, “Нийгмийн эрүүл мэндийн мэдээллийн төв” –ийг шинээр нээлээ. Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлгийн тус кабинетэд энэ сарын 19-25-ны өдрүүдэд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг, эхэд зориулсан сургалт явагдаж байна.
Сургалтын нээлт өчигдөр болсон бөгөөд нээлтэд Сүхбаатар дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Сайнбаяр, Эрүүл мэндийн нэгдлийн дарга Л.Баярхүү, “АЙФО” ТББ-ын төлөөлөгч болон дүүргийн холбогдох мэргэжилтнүүд, эмнэлгийн эмч, сувилагч, иргэд оролцлоо.
Уг сургалтыг ЭМЯ, Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хамт олонд түшиглэн сэргээн засах "Тэгш дүүрэн хөтөлбөр", Италийн АИФО байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар, Европийн холбооноос хамтран зохион байгуулж байгаа юм.
Сургалтаар "Тэгш дүүрэн" хөтөлбөрийн сургагч багш Б.Галя, хөдөлгөөн засалч эмч Л.Алтанцэцэг нар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд үзлэг хийн, эцэг, эхчүүдэд хүүхдээ хэрхэн асрах сувилах, дасгал хөдөлгөөн, массажийг тогтмол зөв хийснээр хүүхдийн хөдөлгөөн сайжрах талаар зааж зөвлөгөө өгч байна.


















