Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ЭМД-ын сарын шимтгэлийн хэмжээг шинээр тогтоолоо

Засгийн газрын ээлжит хуралдаан 2013 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хуралдаж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ЭМД-ын сарын шимтгэлийн хэмжээг шинээр тогтоолоо
ЭМД-ын сарын шимтгэлийн хэмжээг шинээр тогтоолоо. Зураг: МҮОНРТ

Засгийн газрын 12 сарын 21-ний өдрийн ээлжит хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа. Аж ахуйн нэгж, байгууллагын ажилтны сард төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хэмжээг түүний сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 4 хувь /үүнээс ажил олгогч 2 хувь, ажилтан 2 хувь/ байхаар тогтоож 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөхөөр тогтлоо.

Төрөөс эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нь хариуцдаг иргэд, их, дээд сургууль, коллеж, МСҮТ-ийн суралцагч, малчин, ял эдэлж байгаа хоригдлын эрүүл мэндийн даатгалын сарын шимтгэлийн хэмжээг 670 төгрөгөөр, гадаадын иргэн, харъяалалгүй хүний эрүүл мэндийн даатгалын сарын шимтгэлийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 6 хувьтай тэнцүү байхаар тогтоолоо.

Хуваалцах