Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ЭМДЕГ-ын мэргэжилтнүүд Булган аймагт ажиллаж байна

ЭМДЕГ-ын даргын 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн А/132 дугаар тушаалаар томилогдсон ажлын хэсгүүд энэ сарын турш хөдөө, орон нутагт ажиллаж

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ЭМДЕГ-ын мэргэжилтнүүд Булган аймагт ажиллаж байна
ЭМДЕГ-ын мэргэжилтнүүд Булган аймагт ажиллаж байна. Зураг: МҮОНРТ

ЭМДЕГ-ын даргын 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн А/132 дугаар тушаалаар томилогдсон ажлын хэсгүүд энэ сарын турш хөдөө, орон нутагт ажиллаж гэрээт эрүүл мэндийн байгууллагуудад дэмжлэгт хяналтыг зохион байгуулахаар ажиллаж байна.

Энэ хүрээнд өнөөдөр ЭМДЕГ-ын Тусламж үйлчилгээний чанар, төлбөрийн хяналтын газрын дарга Б.Оюунцэцэгээр ахлуулсан ажлын хэсэг Булган аймагт ажиллаж дэмжлэгт хяналт-шинжилгээ, үнэлгээний ажлыг зохион байгуулж байна.

Тус ажлын хэсэг Булган аймгийн эрүүл мэндийн даатгалын хэлтэстэй хамтран ЭМДЕГ-тай гэрээ бүхий эрүүл мэндийн байгууллагын төлөөллийг оролцуулан Эрүүл мэндийн даатгалын багц хуулийн шинэчлэл, ЭМДҮЗ-ийн 03-р тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор цахим сургалт, хэлэлцүүлгийг хийж, эмч, мэргэжилтнүүдийн сонирхсон асуултад хариулж, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэн ажиллаж байна.

Эх сурвалж: ЭМДЕГ

Хуваалцах