"Эмээлт" захад хуримтлагдсан 600 орчим мянган адууны ширийг 5-11 дүгээр сард экспортлоно
"Эмээлт" захад хуримтлагдаад байгаа боловсруулаагүй 600 орчим мянган адууны ширийг 5-11 дүгээр сарын хооронд экспортлохоор боллоо.
Мэдээллийн алба

"Эмээлт" захад хуримтлагдаад байгаа боловсруулаагүй 600 орчим мянган адууны ширийг 5-11 дүгээр сарын хооронд экспортлохоор боллоо. Ингэхдээ тухайн адууны ширийн дэл, сүүлийг дотоодын боловсруулах үйлдвэрүүдийн хэрэгцээг хангах хэмжээнд худалдан борлуулахаар болжээ. Энэ талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мал аж ахуй бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга н.Батмөнхөөс тодрууллаа.
Биржээр арилжсан адууны ширийг экспортлох үед хяналт тавьж ажиллахыг Мэргэжлийн хяналтын болон Гаалийн ерөнхий газрын дарга нарт үүрэг болгожээ. Адууны ширийг экспортод гаргавал дэл, сүүлтэй нэг ширний үнэ одоо байгаа 10-12 мянган төгрөгөөс 45-50 мянга болж өсөх боломжтой гэж тооцоолж байна.


















