Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эмээлтээс Хүй 7 худаг чиглэлийн аюулгүйн тойрог орчмын 1.1 км замыг засварлаж байна

Баруун аймаг салдаг уулзвараас Хүй 7 худаг, Эмээлт, Ар гүнт чиглэлийн авто замын засвар шинэчлэлт, Эмээлтээс Хүй 7 худаг чиглэлийн аюулгүйн тойрог орчмын 1.1 км авто зам шинэчлэлтийг 2024 оны долоодугаар сарын 8-ны өдөр бүрэн дуусгахаар ажиллаж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эмээлтээс Хүй 7 худаг чиглэлийн аюулгүйн тойрог орчмын 1.1 км замыг засварлаж байна
Эмээлтээс Хүй 7 худаг чиглэлийн аюулгүйн тойрог орчмын 1.1 км замыг засварлаж байна. Зураг: МҮОНРТ

Баруун аймаг салдаг уулзвараас Хүй 7 худаг, Эмээлт, Ар гүнт чиглэлийн авто замын засвар шинэчлэлт, Эмээлтээс Хүй 7 худаг чиглэлийн аюулгүйн тойрог орчмын 1.1 км авто зам шинэчлэлтийг 2024 оны долоодугаар сарын 8-ны өдөр бүрэн дуусгахаар ажиллаж байна.

Тулгар төрийн 2233, Их Монгол улс байгуулагдсаны 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ойг тэмдэглэхтэй холбогдуулан баруун аймаг салдаг уулзвараас Хүй 7, Эмээлт, Ар гүнт чиглэлийн авто замын засвар шинэчлэлт, Эмээлтээс Хүй 7 чиглэлийн аюулгүйн тойрог орчмын 1,1 км авто зам шинэчлэлтийн ажлуудыг 2024 оны зургаадугаар сарын 13-ны өдрөөс эхлүүлсэн.

Өнөөдрийн байдлаар хэсэгчилсэн хучилт, тэмдэг, тэмдэглэгээ хийх, суурилуулах, хөвөө засварлах, шуудуу татах, сэргээх ажлуудыг хийж, гүйцэтгэл 90 хувьтай байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Хуваалцах