Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Соёл, спорт

Эмэгтэйчүүдийн шигшээ баг анх удаагаа Азийн цомын тэмцээнд өрсөлдөнө

Монголын эмэгтэйчүүдийн шигшээ баг урьдчилсан шатны “Е” хэсэгт БНСУ болон Узбекистан Улсын шигшээ багтай нэг хэсэгт орлоо.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эмэгтэйчүүдийн шигшээ баг анх удаагаа Азийн цомын тэмцээнд өрсөлдөнө
Эмэгтэйчүүдийн шигшээ баг анх удаагаа Азийн цомын тэмцээнд өрсөлдөнө. Зураг: МҮОНРТ

2022 оны АХБХ-ны эмэгтэйчүүдийн Азийн цомын тэмцээний урьдчилсан шатанд өрсөлдөх 28 багийн хооронд сугалаа явагдлаа.

Тус тэмцээний эрхүүдийг одоогийн байдлаар Энэтхэг (зохион байгуулагч), Япон, Австрали, БНХАУ-ын шигшээ баг аваад байгаа билээ.

Монголын эмэгтэйчүүдийн шигшээ баг урьдчилсан шатны “Е” хэсэгт БНСУ болон Узбекистан Улсын шигшээ багтай нэг хэсэгт орлоо.

АХБХ-ны эмэгтэйчүүдийн Азийн цомын урьдчилсан шатны тоглолт ирэх есдүгээр сарын 13-25-ны хооронд явагдана.

Хуваалцах