Эмэгтэй гишүүд Ерөнхий сайдад шаардлага хүргүүлэв
Шаардлагад Засгийн газраас өргөн барьж хэлэлцэгдэж буй төсвийн тодотголд Эхийн алдар одонтой эхчүүдийн тэтгэмжийг хамгийн бага хүүхэд нь 18 нас хүрснээс хойш хасна гэсэн заалтыг эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн байна.
Мэдээллийн алба

УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгээс өнөөдөр Ерөнхий сайдад шаардлага хүргүүлжээ.Уг шаардлагад Засгийн газраас өргөн барьж хэлэлцэгдэж буй төсвийн тодотголд Эхийн алдар одонтой эхчүүдийн тэтгэмжийг хамгийн бага хүүхэд нь 18 нас хүрснээс хойш хасна гэсэн заалтыг эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн байна.
Мөн жирэмсэн болон нярай, хөхүүл хүүхэдтэй эхийн тэтгэмжийг төрсөн сараас эхлэн долоон сарын хугацаанд олгодог болгохоор танаж байгааг эсэргүүцэж байгаа аж.
.jpg)


















