Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эмэгтэй гишүүд төрөх эмнэлэгүүдтэй танилцана

Манай улс тун удахгүй гурван сая дахь иргэний өлгийдөн авахаар бэлдэж байгаа билээ. Харин энэ хүрээнд яригдаж байгаа олон асуудлуудын нэг нь төрөх эмнэлгүүдийн орчин нөхцөлийг сайжруулах асуудал юм.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эмэгтэй гишүүд төрөх эмнэлэгүүдтэй танилцана
Эмэгтэй гишүүд төрөх эмнэлэгүүдтэй танилцана. Зураг: МҮОНРТ

Манай улс тун удахгүй гурван сая дахь иргэний өлгийдөн авахаар бэлдэж байгаа билээ. Харин энэ хүрээнд яригдаж байгаа олон асуудлуудын нэг нь төрөх эмнэлгүүдийн орчин нөхцөлийг сайжруулах асуудал юм. Үүнтэй холбогдуулж өнөөдөр УИХ дахь эмэгтэй гишүүд нийслэлийн II,III дугаар төрөх эмнэлгийн үйл ажиллагаатай танилцахаар болжээ.

Гишүүд төрөх эмнэлгүүд дээр очиж танилцсанаар байдал ямар байгааг мэдэж авч, улмаар шийдвэр гаргах түвшинд төрөх эмнэлгүүдийн орчин нөхцөлийг сайжруулах боломжтой ажээ. Эмэгтэй гишүүд эхлээд 13:00 цагаас нийслэлийн III дугаар төрөх эмнэлэг дээр очино.

Хуваалцах