Эмэгтэй гишүүд Япон улсад айлчлав
УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлгийн дарга Л.Эрдэнэчимэг тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 1-3-ны өдрүүдэд Япон улсад айлчиллаа. Төлөөлөгчид Японы парламентийн Төлөөлөгчдийн танхимын гишүүн, тус танхим дахь Боловсрол, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ю.Обучитай уулзаж, Монгол, Японы эмэгтэй парламентч
Мэдээллийн алба

УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлгийн дарга Л.Эрдэнэчимэг тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 1-3-ны өдрүүдэд Япон улсад айлчиллаа. Төлөөлөгчид Японы парламентийн Төлөөлөгчдийн танхимын гишүүн, тус танхим дахь Боловсрол, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ю.Обучитай уулзаж, Монгол, Японы эмэгтэй парламентчдийн солилцоо, хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар ярилцсан байна.
Түүнчлэн Монгол, Японы Стратегийн түншлэлийг бэхжүүлэхэд хоёр орны хууль тогтоогчид хоорондын хэлхээ холбоо нэн чухал болохыг хоёр тал цохон тэмдэглээд эмэгтэй гишүүд энэхүү хамтын ажиллагаанд тодорхой хувь нэмэр оруулах боломжтой талаар санал нэгдлээ. Энэ дашрамд, УИХ-ын эмэгтэй гишүүд өнгөрөгч онд Зүүн хойд Азийн эмэгтэй парламентчдийн чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулсан талаар танилцуулж, уг чуулга уулзалтад хатагтай Ю.Обучи баяр хүргэсэн захидал ирүүлсэнд талархал илэрхийлсэн байна. Үүний зэрэгцээ, цаашид Зүүн хойд Азийн бүс нутгийн хэмжээнд эмэгтэй парламентчдийн хамтын ажиллагааны сүлжээг хөгжүүлэхэд хоёр тал хамтран ажиллахаар ярилцсан байна.

Мөн айлчлалын үеэр төлөөлөгчид Японы Гадаад хэргийн дэд сайд С.Кихара, Японы парламентийн Төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга М.Хаяши нартай уулзсан юм. Уулзалтын үеэр хоёр талын болон бүс нутгийн хэмжээнд Монгол, Японы хамтын ажиллагаа, түүний дотор парламентийн солилцоог хөгжүүлэх өргөн боломж байгааг онцлоод Японы тал хоёр орны эмэгтэй парламентчдийн хамтын ажиллагааны шинэ суваг бий болж байгаад баяр хүргэсэн юм. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн М.Батчимэг, Р.Бурмаа, Г.Уянга нар багтжээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


















