Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Эмэгтэй сансрын нисгэгч анх удаа ОУ-ын сансрын станцад засвар хийх байсан ч хойшлогджээ

Энэ сарын 29-нд буюу энэ баасан гаригт олон улсын сансрын станцад сансрын нисэгчид задгай сансарт гаран засвар үйлчилгээ хийхээр төлөвлөж байсан боловч хойшлогдсон байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эмэгтэй сансрын нисгэгч анх удаа ОУ-ын сансрын станцад засвар хийх байсан ч хойшлогджээ
Эмэгтэй сансрын нисгэгч анх удаа ОУ-ын сансрын станцад засвар хийх байсан ч хойшлогджээ. Зураг: МҮОНРТ

Энэ сарын 29-нд буюу энэ баасан гаригт олон улсын сансрын станцад сансрын нисэгчид задгай сансарт гаран засвар үйлчилгээ хийхээр төлөвлөж байсан боловч хойшлогдсон байна. Тус үйл ажиллагаанд эмэгтэй сансрын нисэгч анх удаа задгай сансарт засвар үйлчилгээнд гар бие оролцох байсан гэдгээрээ онцлогтой, олны анхаарлыг татаж байгаа юм.

НАСА агентлагаас эмэгтэй сансрын нисэгчийн хамтаар задгай сансарт олон улсын сансрын станцын гадна орших батарейг солих ажлыг хойшлуулах болсон талаар НАСА агентлаг албан ёсоор мэдэгдсэн байна. Тус засвар үйлчилгээг НАСА-гын сансрын нисэгч КристинаКок болон НикХэйг нар хийхээр товлогдсон байжээ. Харин өмнө нь түүхэнд бичигдэж үлдэх энэ ажлыг сансрын нисэгч КристинаКок, Энн Макклейн нар хамтран хийнэ хэмээн мэдэгдэж, үүнд бэлтгэж байсан хэмээн мэдээлж байжээ. Харин НАСА-гийн удирдлагууд эмэгтэй сансрын нисэгчийг анх удаа задгай сансарт гаргах талаарх асуудлаар дахин хэлэлцсэний үр дүнд задгай сансарт гарч ажиллах 2 гишүүний нэрсийг өөрчлөх шийдвэр гаргасан юм. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар сансрын нисэгчийн нэрсийг сансрын тусгай өмсгөлийн хэмжээ тохирох үгүйтэй холбогдуулан ийнхүү сольсон гэлээ.

Хуваалцах