Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эмэгтэйчүүд эдийн засгийн асуудлаар чуулна

“Эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрх мэдлийг сайжруулах, чадавхижуулах” сургалт энэ сарын 11, 12-ны өдөр “Бишрэлт” зочид буудлын хурлын танхимд болно. Сургалтыг Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн үндэсний хороо, Азийн сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулах юм.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эмэгтэйчүүд эдийн засгийн асуудлаар чуулна
Эмэгтэйчүүд эдийн засгийн асуудлаар чуулна. Зураг: МҮОНРТ

“Эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрх мэдлийг сайжруулах, чадавхижуулах” сургалт энэ сарын 11, 12-ны өдөр “Бишрэлт” зочид буудлын хурлын танхимд болно. Сургалтыг Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн үндэсний хороо, Азийн сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулах юм.

Хэлэлцүүлгийн оролцогчдоос гаргасан саналууд дээр үндэслэн эдийн засгийн хүрээн дэх жендэрийн эрх тэгш байдлын баталгааг хангах, банк санхүү, зээлийн бодлого болон эдийн засгийн бусад нөөц боломжийг адил нөхцөлөөр тэгш, хүртээмжтэй хуваарилах, эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрх мэдлийг сайжруулах зорилгоор 2016 он хүртэл хэрэгжүүлэх дэд стратеги хөтөлбөрийг боловсруулан ажиллах аж.

Сургалтаар “Хүний эрх, жендэр ба засаглал", “Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэхэд татвар, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт, урамшуулал”, “Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэхэд нийгмийн даатгалын зохицуулалт ба цалин хөлс”, “Эмэгтэй бизнес эрхлэгчдийг зээлийн батлан даалтаар дэмжих, зээлийн батлан даалтын эдийн засгийн ач холбогдол зэрэг сэдвээр оролцогчид илтгэл тавина.

Түлхүүр үг:Эмэгтэйчүүд эдийн засгийн асуудлаар чуулна
Хуваалцах