Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эмэгтэйчүүд ирээдүйдээ итгэлтэй байхыг хүсч байна

МЗХ-оос санаачлан 3 дахь жилдээ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурийг нэмэгдүүлэх дэмжих, эмэгтэйчүүдийн дуу хоолойг

МЗ
Монголын Залуучуудын Холбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эмэгтэйчүүд ирээдүйдээ итгэлтэй байхыг хүсч байна
Эмэгтэйчүүд ирээдүйдээ итгэлтэй байхыг хүсч байна. Зураг: МҮОНРТ

МЗХ-оос санаачлан 3 дахь жилдээ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурийг нэмэгдүүлэх дэмжих, эмэгтэйчүүдийн дуу хоолойг олон нийтэд хүргэх, тулгамдаж буй асуудлаа ярилцах зорилгоор “Хүчирхэг эмэгтэйчүүд амар тайвны гүүр болдог” тайван жагсаалыг 3 дугаар сарын 8-ны өдөр 12-13 цагийн хооронд Энх тайвны гүүрэн дээр зохион байгууллаа.

Жагсаалаар залуу охид, бүсгүйчүүд, ээжүүд тулгарч буй асуудал, бэрхшээл, тэд нийгмээс, эрэгтэйчүүдээс, олон нийтээс чухам юу хүсдэгээ илэрхийлсэн юм. Тэдний бичсэн уриалганаас харахад залуу охид, бүсгүйчүүд эд хөрөнгө, материалаг зүйл хүсэхээсээ илүүтэй ирээдүйдээ итгэлтэй байхыг хүсчээ. Эмэгтэйчүүд эрүүл хүүхэдтэй болохыг хүсч байна, үрийнхээ ирээдүйд итгэж болох уу, ухамсартай эр хүн байна уу, эр хүн та аав болохдоо бэлэн байна уу, надад дэм болооч зэрэг энгийн л зүйлүүдийг олон нийтэд уриалжээ.

МЗХ энэ онд “Залуусаа Нэмье” уриан доор бүхий л үйл ажиллагагаа зохион байгуулж байгаа. 3 дугаар сард “Итгэл Нэмье” аяныг өрнүүлж байгаа бөгөөд аяны хүрээнд эмэгтэйчүүддээ итгэх итгэлийг нь нэмэх зорилгоор тус үйл ажиллагааг зохион байгуулсан байна. Тайван жагсаалд залуу охид, бүсгүйчүүд, нийгэм, урлаг соёл, бизнесийн салбарт манлайлан ажиллаж байгаа 50 гаруй эмэгтэйчүүд оролцож, олон нийтэд дуу хоолойгоо хүргэлээ.

Хуваалцах