“Эмэгтэйчүүд хүний эрхийн боловсролын төлөө" сургагч багш бэлтгэх сургалт Сүхбаатар аймагт үргэлжилж байна
Монголын эмэгтэйчүүдийн холбоо ХЭҮК-той хамтран МЭХ-ны орон нутаг дахь салбарын гишүүдийн хүний эрхийн мэдлэг, ойлголтыг бэхжүүлэх,
Мэдээллийн алба

Монголын эмэгтэйчүүдийн холбоо ХЭҮК-той хамтран МЭХ-ны орон нутаг дахь салбарын гишүүдийн хүний эрхийн мэдлэг, ойлголтыг бэхжүүлэх, үйл ажиллагаандаа хүний эрхэд суурилсан хандлага, арга зүйг төлөвшүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, иргэдэд хүний эрхийн боловсролыг түгээх, охид, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах зорилго бүхий "Эмэгтэйчүүд хүний эрхийн боловсролын төлөө" сургагч багш бэлтгэх цахим сургалт үргэлжилж байна.
Сургалтад өнөөдөр МЭХ-ны Сүхбаатар аймгийн сумдын тэргүүлэгч, эмэгтэйчүүд хамрагдаж байна.
2020 оны 12 дугаар сарын 14-16-ны цахим сургалтад Өвөрхангай аймгийн Богд, Хархорин, Хужирт сумын эмэгтэйчүүдийн зөвлөлийн 36 гишүүн хамрагдаж хүний эрхийн сургагч багшаар бэлтгэгдсэн бол 12 дугаар сарын 17-19-ний цахим сургалтад Хэнтий аймгийн Батноров, Галшар, Өмнөдэлгэр сумын эмэгтэйчүүдийн зөвлөлийн гишүүд, Монголын эмэгтэйчүүдийн холбооны гишүүд, ХЭҮК-ын орон нутаг дахь ажилтнууд оролцсон юм.
Эх сурвалж: МЭХ


















