Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эмэгтэйчүүд умайн хүзүүний хавдраар өвчлөх нь ихэсчээ

Умайн хүзүүний хавдар гэх айхавтар өвчин охид, эмэгтэйчүүдийг занахийлэх болсон. Бүсгүйчүүд өөрсдөдөө хэт хайхрамжгүй ханддагаас өвчнөө даамжруулж үргүй болох, улмаар хорт хавдар үүсгэж амь насаараа хохирох тохиолдол их байгааг эмч мэргэжилтнүүд сануулах боллоо.

Ө.
Ө.Төгс-Оюун

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эмэгтэйчүүд умайн хүзүүний хавдраар өвчлөх нь ихэсчээ
Эмэгтэйчүүд умайн хүзүүний хавдраар өвчлөх нь ихэсчээ. Зураг: МҮОНРТ

Умайн хүзүүний хавдар гэх айхавтар өвчин охид, эмэгтэйчүүдийг занахийлэх болсон. Бүсгүйчүүд өөрсдөдөө хэт хайхрамжгүй ханддагаас өвчнөө даамжруулж үргүй болох, улмаар хорт хавдар үүсгэж амь насаараа хохирох тохиолдол их байгааг эмч мэргэжилтнүүд сануулах боллоо. Умайн хүзүүний хорт хавдрыг эрт шатанд нь оношлуулсан тохиолдолд бүрэн эмчлэх боломжтой гэдгийг мэргэжилтнүүд хэлж байгаа юм. Харин 2, 3 буюу дунд шатанд илэрсэн хавдрыг мэс заслын аргаар эмчилдэг гэлээ. Манай охид, бүсгүйчүүд энэ өвчний талаар мэдлэг хомс байдаг тул тоолгүй явсаар эрсдэлд ордгийг тэд онцолж байна. 35-аас дээш насны эмэгтэй улиралд заавал нэг удаа шинжилгээ өгч байх ёстой байдаг аж. "Хүрээ Ротари клуб"-ээс орон даяар 21 аймгийн хүрээнд “Амьдралын төлөө хөтөлбөр”-ийг эмэгтэйчүүдийг хавдраас сэргийлэх зорилготой үнэгүй шинжилгээ, эмчилгээнд хамруулж байна. Энэ сарын 12,13-нд Дархан-Уул, 13,14-нд Орхон, 16,17-нд Булган, 19,20-нд Архангай аймгуудын “Аймгийн нэгдсэн эмнэлэг” дээр эсийн шинжилгээг нас харгалзахгүй авч, зөвлөгөө өгч, эмгэг илэрсэн тохиолдолд үнэ төлбөргүй эмчилгээ хийж байгаа гэнэ.Монголын мянга мянган ээж, гэр бүл, элэг бүтэн амьдралын төлөө хийгдэж буй тус сайн санааны хөтөлбөрт охид эмэгтэйчүүд та бүхэн өргөнөөр оролцоорой.

Түлхүүр үг:умайн хүзүүний хавдар
Хуваалцах