Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эмэгтэйчүүд умайн хүзүүний хорт хавдрын эсийн шинжилгээг үнэгүй өгөх боломжтой

2012 оноос эхлэн өрхийн эмнэлгүүдэд умайн хүзүүний хорт хавдрыг эрт илрүүлэх эсийн шинжилгээг үнэ төлбөргүй авч эхэлсэн ч, иргэд тэр бүр үйлчлүүлэхгүй байгаа талаар мэргэжилтнүүд ярьж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эмэгтэйчүүд умайн хүзүүний хорт хавдрын эсийн шинжилгээг үнэгүй өгөх боломжтой
Эмэгтэйчүүд умайн хүзүүний хорт хавдрын эсийн шинжилгээг үнэгүй өгөх боломжтой. Зураг: МҮОНРТ

2012 оноос эхлэн өрхийн эмнэлгүүдэд умайн хүзүүний хорт хавдрыг эрт илрүүлэх эсийн шинжилгээг үнэ төлбөргүй авч эхэлсэн ч, иргэд тэр бүр үйлчлүүлэхгүй байгаа талаар мэргэжилтнүүд ярьж байна.

Уг шинжилгээнд 30, 33, 36, 39, 42, 45, 48, 51, 54, 57, 60 настай эмэгтэйчүүд хамрагдах боломжтой бөгөөд энэ жилийн тухайд 1985, 1982, 1979, 1976, 1973, 1970, 1967, 1964, 1961, 1958, 1955 оны хүмүүс үнэ төлбөргүй хамрагдах боломжтой ажээ.

Тодруулбал энэхүү шинжилгээг эмэгтэйчүүд харьяа өрхийн эмнэлэгүүддээ өгөх боломжтой бөгөөд сарын тэмгэийн мөчлөгөөс бусад үед шинжилгээг авах боломжтой юм.

Дашрамд дурдхад эмэгтэйчүүдийн дунд тохиолдох хорт хавдрын өвчлөлийн гуравдугаарт умайн хүзүүний хорт хавдар орж, нийт хорт хавдрын тохиолдлын есөн хувь, эмэгтэйчүүдийн хорт хавдрын 12 хувийг эзэлдэг аж.

Хуваалцах