Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Эмэгтэйчүүд ёс суртахуунаар манлайлна” үндэсний чуулган болно

Эмэгтэйчүүдийн “Бриллиант” клубээс “Эмэгтэйчүүд ёс суртахуунаар манлайлна” үндэсний чуулганыг Монголд анх удаа зохион байгуулах гэж байна. Тус чуулган нь охид, оюутан охид, залуу ээж гэсэн гурван насны ангиллаар зохион байгуулагдах аж.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Эмэгтэйчүүд ёс суртахуунаар манлайлна” үндэсний чуулган болно
"Эмэгтэйчүүд ёс суртахуунаар манлайлна” үндэсний чуулган болно. Зураг: МҮОНРТ

Эмэгтэйчүүдийн “Бриллиант” клубээс “Эмэгтэйчүүд ёс суртахуунаар манлайлна” үндэсний чуулганыг Монголд анх удаа зохион байгуулах гэж байна. Тус чуулган нь охид, оюутан охид, залуу ээж гэсэн гурван насны ангиллаар зохион байгуулагдах аж.

Тус чуулганы гол зорилго нь эмэгтэй хүн бол цэвэр ариун, халамж төгс, оюунлаг мэргэн, ажилч хичээнгүй, хүнлэг энэрэнгүйн хамгийн гол илэрхийлэл бөгөөд энэ бүхнийг гэр бүл, хамт олон, нийгэмд түгээн дэлгэрүүлэх нь монгол эмэгтэйчүүдийн улс орондоо оруулж буй маш том хувь нэмэр, хамгийн чухал үүрэг юм гэдгийг таниулан, ухамсарлуулахад оршино.

Чуулган нь Улаанбаатар хотод энэ сарын 20-ны өдрийн 15:00 цагт Тусгаар Тогтнолын Ордонд “1000 охидын чуулган”-аар эхлэх бол ирэх дөрөвдүгээр сарын 20-нд “1000 оюутан охидын чуулган”, мөн тавдугаар сарын 20-ны өдөр “1000 залуу ээжийн чуулган”-аар үргэлжилнэ.

Чуулганы үеэр Улаанбаатар дахь төв “Бриллиант” клубээс 1000 эмэгтэйг гурван сар дараалан гурван насны ангиллаар урьж оролцуулах аж. Монгол Улсын бүх аймаг дахь салбар “Бриллиант” клубууд нь тус бүр 100 эмэгтэйг тус үйл ажиллагаандаа хамруулан яг нэг өдөр, нэг цагт, нэгэн сэдвийн дор чуулганыг зохион байгуулах аж. Энэ мэтчилэн чуулганд Монгол орны өнцөг бүрээс 10000 эмэгтэйг нэгэн зорилго, хүсэл тэмүүлэл дор “Бриллиант” клуб нэгтгэх юм байна.

Хуваалцах