Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Эмэгтэйчүүдийн 59 кг-д шинэ аварга мэндэллээ

Чөлөөт бөхийн 2025 оны УАШТ-ий гурав дахь өдрийн эхний медальтнууд тодорлоо. Эмэгтэйчүүдийн 59 кг-д “Хилчин” спорт хорооны тамирчин Т.Алтжин түрүүлэв. Түүний хувьд өмнө нь 2023 оны УАШТ-ээс хүрэл медаль авсан бөгөөд өнөө жил анх удаа аваргалсан юм.

Н.
Н.Алтанцэцэг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эмэгтэйчүүдийн 59 кг-д шинэ аварга мэндэллээ
Эмэгтэйчүүдийн 59 кг-д шинэ аварга мэндэллээ. Зураг: МҮОНРТ

Чөлөөт бөхийн 2025 оны УАШТ-ий гурав дахь өдрийн эхний медальтнууд тодорлоо. Эмэгтэйчүүдийн 59 кг-д “Хилчин” спорт хорооны тамирчин Т.Алтжин түрүүлэв. Түүний хувьд өмнө нь 2023 оны УАШТ-ээс хүрэл медаль авсан бөгөөд өнөө жил анх удаа аваргалсан юм.

Т.Алтжин финалд ДАШТ-ий хүрэл медальт Э.Гантуяаг 4:1-ээр хожсон.Хүрэл медалийг “Хилчин” спорт хорооны М.Номин-Эрдэнэ авсан. Өсвөрийн УАШТ-ий 2 алт, залуучуудын 3 алтан медальт тэрбээр сүүлийн гурван жил дараалан насанд хүрэгчдийн улсын аваргаас хүрэл медаль хүртэж байна.

Энэ жингийн нөгөө хүрэл медалийг “Дархан Хасу Fohow” клубийн Б.Хоролгарав авсан. Залуучуудын УАШТ-ий алт, мөнгө, хүрэл, U-23 насны улсын аваргын алтан медальт тэрбээр насанд хүрэгчдээс анхны медалиа хүртсэн юм.

Эмэгтэй 59 кг-ын дүн

  • Т.Алтжин (Хилчин)

  • Э.Гантуяа (Хилчин)

  • М.Номин-Эрдэнэ (Хилчин)

  • Б.Хоролгарав (Дархан Хасу Fohow)

Т.Энхжин улсын хошой аварга боллоо

“Алдар” спорт хорооны бөх, Азийн АШТ-ий мөнгөн медальт Түвшинжаргалын Энхжин 65 кг-ын жинд хоёр жил дараалан түрүүллээ. Эл жинд “Төв Арж” клубийн тамирчин, U23 насны Азийн АШТ-ий хүрэл медальт Э.Одгэрэл үзүүрлэв. Хүрэл медалийг БГД Аваргууд академийн бөх Б.Майцэцэг хүртлээ. Энэ нь түүний хувьд УАШТ-ээс авч буй дөрөв дэх медаль бөгөөд нэг мөнгө, гурван хүрэл медальтай боллоо.

65 кг-ын дүн

  • Т.Энхжин (Алдар)

  • Э.Одгэрэл (Төв Арж)

  • Б.Майцэцэг (БГД Аваргууд академи)

З.Болортунгалагийн гурав дахь түрүүгээ авлаа

Эмэгтэйчүүдийн 72 кг-д “Хилчин” спорт хорооны тамирчин, Ази тивийн аварга З.Болортунгалаг түрүүллээ. Энэ нь түүний УАШТ-ий гурав дахь түрүү юм. Мөнгөн медаль хүртсэн Д.Цогзолмаагийн хувьд улсын аваргын 3 мөнгө, 1 хүрэл медальтай боллоо. Хүрэл медалийн эзэн П.Номин-Эрдэнэ улсын аваргаас 7 дахь медалиа авсан байна.

Эмэгтэй 72 кг-ын дүн

  • З.Болортунгалаг (Хилчин)

  • Д.Цогзолмаа (Алдар)

  • П.Номин-Эрдэнэ (Алдар)

Хуваалцах