Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙ“Зэвсэг-2026” нэгдсэн арга хэмжээ улсын хэмжээнд зохион байгуулагдаж байна
1/4
Нийгэм

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн. Зураг: МҮОНРТ

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:Арваннэгдүгээр сарын  22-нд Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурч, нутгийн зүүн хэсгээр салхи шуургатай хүйтэн байна.

11-р сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэлх   цаг агаарын урьдчилсан мэдээ:Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Сэлэнгийн зүүн, Төв, Хэнтийн хойд хэсгээр 0.0-1.0 мм цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 4-9 метр, говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг Үүр голын хөндийгөөр 14-19 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг,  Орхон, Хараа, Ерөө голын хөндийгөөр 9-14 хэм хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 1-6 хэм дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, бусад нутгаар 5-10 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:Үүлшинэ. Цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 8-10 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР:Үүлшинэ. Цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 8-10 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:Үүлшинэ. Цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 10-12 хэм хүйтэн байна.

2026 оны 11-р сарын 22-ноос 2026 оны 11-р сарын 26-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

Арваннэгдүгээр сарын 21-22-нд шилжих шөнө Хөвсгөл, Булганы зарим сумд, Сэлэнгийн ихэнх, Төвийн хойд сумдын нутгаар, 22-ны өдөр Сэлэнгийн зүүн, Төвийн зүүн хойд, Хэнтийн баруун хойд сумдын нутгаар, 23-нд Сэлэнгэ, Дорнодын зүүн, Хэнтийн хойд, Төв аймгийн зүүн хойд сумдын нутгаар 0.1-1.0 мм цас орж, 25-нд Баян-Өлгийн, Увс, Ховд, Хөвсгөл, Булганы зарим газар, Завхан, Сэлэнгийн ихэнх, Төв аймгийн хойд сумдын нутгаар 0.1-6.0 мм цас орж, цасан шуурга шуурна. Салхи 22-нд говь, тал, хээрийн нутгаар, 25-нд нутгийн баруун хагаст зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчмоор 29 хэм хүйтнээс 34 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 21 хэм хүйтнээс 26 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 8 хэм хүйтнээс 13 хэм, бусад нутгаар 14 хэм хүйтнээс 19 хэм хүйтэн, өдөртөөДархадын хотгор, Завхан, Заг, Байдраг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 12 хэм хүйтнээс 17 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хараа, Ерөө голын хөндийгөөр 8 хэм хүйтнээс 13 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, бусад нутгаар3 хэм хүйтнээс8 хэм хүйтэн байна. 24-нд ихэнх нутгаар, 25-нд нутгийн зүүн хэсгээр хүйтний эрч суларна.

Хуваалцах