Цахим залилангаас сэргийлье
Мэдээллийн алба

Цахим орчинд залилан хийх тохиолдол ихсэж байгаа тул дараах 3 зөвлөмжийг баримтлаарай!
Сэжигтэй линк дээр бүү дар
Залилагчид ихэвчлэн "Тэтгэмж олголоо", "Мэдээллээ шинэчил" гэх мэт анхаарал татсан мэдээлэл бүхий линк цахим орчинд байршуулдаг. Иймд албан ёсны эх сурвалжийг шалгахгүйгээр тус линк дээр дарж орохгүй байх.
Нууц үгээ хэнд ч бүү өг!
Албан ёсны байгууллага, цагдаа, банкны ажилтан танаас НУУЦ ҮГ, OTP код хэзээ ч асуухгүй гэдгийг санаарай.
Сонор сэрэмжтэй байх!
Өндөр ашиг, бэлэг амласан зард бүү итгэ! Аливаа мэдээллийг албан ёсны цахим хуудаснаас заавал нягталж байгаарай.
Цахим залилангийн талаар мэдээлэх: 102 | 51-265666


















